“Номын баяр”-ыг цахим болон уламжлалт хосолсон хэлбэрээр зохион байгуулна

Жил бүрийн хавар, намар Сүхбаатарын талбайд зохиогддог “Номын баяр” өнгөрсөн тавдугаар сард болох байсан ч хөл хорионы улмаас хойшлогдсон. Тэгвэл зохион байгуулагчдын зүгээс номын баярын үйл ажиллагааг “Гэртээ хүссэнээрээ уншъя” уриатайгаар цахим болон уламжлалт хосолсон хэлбэрээр явуулахаар болжээ.

Уламжлалт номын баяр буюу зохиолч уншигчдын уулзах, зохиол бүтээлээ сурталчлах, борлуулах үйл ажиллагаа зургаадугаар сарын 5,6,7 нд “Мишээл экспо” ОУҮХТөв-д болно.

Оролцож амжихгүй уншигчид зохиолчтой цахимаар холбогдон номын баяраас зохиолчийн гарын үсэгтэй, хямдралтай номыг “Монгол шуудан” компаниар шуурхай хүргүүлэн авч болох аж.

Баярт оролцох зохиолч, уншигчид маскаа зүүж, бээлий өмсөн, гараа ариутгах болон бусад эрүүл ахуйн дэглэмийг сахин оролцох юм. Харин гэрээсээ гарах боломжгүй, баярт оролцож амжихгүй уншигчид зохиолчтой цахимаар холбогдон номын баяраас зохиолчийн гарын үсэгтэй, хямдралтай номыг “Монгол шуудан” компаниар шуурхай хүргүүлэн авч болох аж.

Номын баярын хүрээнд зохиолч, ном бүтээгчдийг өөрийн хил хязгааргүй цахим орон зайг бий болгож, уншигчидтайгаа илүү ойртох боломжийг “М+” апп-тай хамтран хүргэх юм. Зохиолчид номоо цахим болгосноор хэвлэлтийн нэмэлт зардалгүй хямд үнээр олон хүнд хүргэх, тэр дундаа гадаадад буй уншигчдадаа илүү ойртож, цаг хугацаа, хил хязгааргүйгээр ном бүтээлээ борлуулж болох олон давуу талтай юм.

http://credit-n.ru/offers-zaim/ekapusta-besplatniy-zaim.html http://credit-n.ru http://credit-n.ru/offers-zaim/glavfinance-online-zaymi.html

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …