Баасан гарагт гэр хорооллын ус түгээх байрууд амарна

Ирэх Баасан гараг буюу зургадугаар сарын 5-нд бүх нийтийн амралтын өдөр. Билгийн тооллын зуны тэргүүн сарын шинийн 15-н буюу Бурхан багшийн Их дүйчин өдөр тохионо.

Энэ өдөр гэр хорооллын ус түгээх байрууд амрах юм байна.

УСУГ-ын диспетчер “Гэр хорооллын ус түгээх байрууд ердийн цагийн хуваарийн дагуу Пүрэв гарагт амардаг. Энэ долоо хоногийн хувьд Пүрэв гарагт 10:00-14:00 16:00-19:00 цаг хүртэл ажиллана. Харин бүх нийтийн амралтын өдөр буюу Баасан гарагт/2020.06.05/ гэр хорооллын ус түгээх байрууд амарна. Бямба гарагаас ердийн цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэлнэ” гэлээ.

Нийслэлийн есөн дүүрэгт 800 орчим ус түгээх байр ажиллаж, гэр хорооллын иргэдийг хэрэглээний усаар хангадаг байна.Ус сувгийн удирдах газар хоногт 150,000-160,000м.куб цэвэр ус олборлон түгээж, 160,000-170,000м.куб бохир ус татан зайлуулдаг ажээ.

http://credit-n.ru/offers-zaim/srochnodengi-online-zaymi.html http://credit-n.ru/offers-zaim/turbozaim-zaimy-online-bez-otkazov.html http://credit-n.ru/offers-credit-card/ren-drive-365-credit-card.html

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …