Татварын байгууллагын албан хаагчид нэг өдрийн цалингаа хандивлалаа

Дэлхий нийтэд Ковид-19 буюу аюулт цар тахал өвчин дэгдсэнтэй холбоотойгоор эх орон, ард иргэдээ аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэх үйлст хүчин зүтгэж байгаа С.Амарсайхан даргатай Нийслэлийн Онцгой комисст нийслэл, дүүргийн Татварын албаны албан хаагчид дэмжлэг үзүүлж, нэг өдрийн цалингаа хандивлалаа. Хандивыг Татварын Ерөнхий газрын дэд дарга Д.Цогтжаргал, нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэнд гардуулж өгөв.

Энэ үеэр Татварын Ерөнхий газрын дэд дарга Д.Цогтжаргал “Дэлхий нийтэд аюулт өвчин дэгдсэн энэ хүнд цаг үед ард иргэдийн эрүүл аюулгүй байдлыг хангахын төлөө цаг наргүй хүчин зүтгэж байгаа Нийслэлийн Онцгой комиссын бүх албан хаагчдад нийт Татварын байгууллагын ажилтнуудынхаа нэрийн өмнөөс талархаж байгаагаа илэрхийлж, цаашдын ажилд нь амжилт хүсье. Бид бүхэн та бүхний гаргасан шийдвэр бүрийг хэрэгжүүлж ажиллаж байгаа гэдгээ хэлэхийг хүсч байна. Татвар төлөгчдөд үзүүлдэг үйлчилгээгээ цахим хэлбэрт шилжүүлсэн. Татварын байгууллагын 750 гаруй албан хаагчид та бүхний ажилд тус дэм үзүүлэх зорилгоор нэг өдрийнхөө цалинг хандивлалаа” хэмээлээ.

Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн “Бидний ажилд дэмжлэг үзүүлж хандив өгсөн нийт Татварын байгууллагын албан хаагчиддаа талархал илэрхийлье. Хандивын мөнгийг Ковид-19 халдварт цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнд зарцуулна” гэдгээ уламжилсан юм.

http://credit-n.ru/blog-single-tg.html http://credit-n.ru/offers-zaim/viva-dengi-credit.html http://credit-n.ru/zaymi-nalichnymi-blog-single.html

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …