ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өглөө.
Тэрбээр“Зургадугаар сарын 6-нд ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 217 хүнд шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй.
Тодруулбал:
-Ажиглах байранд байсан 185 хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй. Үүнд тавдугаар сарын 19-нд Энэтхэгээс ирсэн хүмүүс голчлон хамрагдсан.
-ХӨСҮТ-д тусгаарлагдсан 4 хүний давтан шинжилгээ.
-Тандалтын зорилгоор гурван хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. /ХУД-ийн эмнэлэг, УНТЭ, өрхийн эрүүл мэндийн төвөөс авсан/
-Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 25 жолоочид шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй.
Өнөөдөр дөрвөн хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс гарч байна. Монгол Улсад батлагдсан 193 тохиолдол байгаагаас 75 нь эдгэрч гарлаа”гэсэн мэдээллийг өглөө.