Нийслэлийн онцгой байдлын газрын Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс Цагдаагийн газартай хамтран дүүргийн нутагт дэвсгэрт байршилтай Улсын их хурлын 2020 оны сонгуулийн санал авах байруудад гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт бус шалгалтыг зохион байгуулж байна.
Дүүргийн хэмжээнд 2020 оны Улсын Их хурлын сонгуулийн санал авах 99 объект байгаа бөгөөд хяналт шалгалт 42 хувьтай явагдаж байгаа юм.
Хяналт шалгалтаар сонгуулийн санал авах байранд ажиллах ажилтан, албан хаагчийг гал түймрээс урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, гал түймэр унтраах арга ажиллагаанд сургах, мэдлийг дээшлүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлээгүй, барилга байгууламжид галын дохиоллын систем суурилуулаагүй, цахилгааны нөөц эх үүсвэр байрлуулаагүй, гал унтраах анхан шатны багаж хэрэгсэл, гал унтраагуурыг стандартын дагуу байрлуулаагүй, авралтын зам гарцын схем зургийг хийж байрлуулаагүй, монтажны утсанд механик гэмтлээс хамгаалсан хамгаалалт хийгээгүй зэрэг нийтлэг зөрчлүүд илэрсэн байна.
Түүнчлэн ажлын байр үйл ажиллагааны өдөр тутмын галын аюулгүй байдлыг хангаж, хяналт тавьж ажиллах ажилтанг томилж галын аюулгүй байдлын дотоод хяналтыг сайжруулж ажиллах, санал тоолох машин, дотоод хэрэгцээний компьютер, түр зөөврийн цахилгаан дамжуулагч зэрэг цахилгаан хэрэгслүүдийн угсралтыг мэргэжлийн цахилгаанчнаар гүйцэтгүүлж, гал унтраагуурыг санал авах байруудад харагдахуйц, авахад хялбар газарт байрлуулах гэсэн шардлагуудыг ханган ажиллах талаар заавар зөвлөмж өгч байна гэж НОБГ-ын Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.