Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг боож унаган гар утсыг нь дээрэмдсэн этгээдүүдийг илрүүлжээ

Автобусны буудлын орчимд явж байсан хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг үл таних хоёр хүн боож унаган Самсунг Галакси S8 маркийн гар утсыг нь дээрэмджээ.

Энэ тухай дуудлагыг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Эргүүлийн офицер, цагдаагийн ахлах дэслэгч Б.Ангарагхүү, цагдаагийн дэд ахлагч Д.Дэлгэрсайхан нар авсан байна.

Улмаар хэргийн газарт очиж шуурхай эрэн сурвалжилж ажилласнаар эрхэлсэн тодорхой ажилгүй Г, М нар бүлэглэн үйлдсэнийг илрүүлжээ.

Уг хэргийг тус дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна гэж Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.

http://credit-n.ru/potreb-kredit.html http://credit-n.ru/business-kredit.html http://credit-n.ru/offers-zaim/denga-zaimy-nalichnimi.html

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …