Нэг настай хүү шатахуун ууж нас баржээ

Эцэг эхчүүд та бүхэн аюултай, химийн хорт бодис, холигч шингэн, бензин, газ, сум, буу галт зэвсэг гэх мэт хүний амь насанд аюултай, хөнөөх чадвартай эд зүйлсийн хадгалах горимд хяналттай байж, насанд хүрээгүй хүүхдүүдээс холхон байлгахад анхаарч байхыг сэрэмжлүүлж байна.

Та бидний хайхрамжгүй үйлдлээс болж, хүүдүүддээ тавих хараа хяналт суларсны улмаас бяцхан үрс маань амь нас, эрүүл мэндээрээ хохирсоор байна. Үүний нэгэн жишээ нь, өчигдөр буюу 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар аймагт эрэгтэй, 1 настай “И” гэгч нь урьдчилсан байдлаар бензин уусны улмаас нас барсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож уг хэргийг Сүхбаатар аймаг дахь цагдаагийн газар шалгалтын ажиллагааг явуулж байна.

Иймд энхрий хайрт бяцхан үрсээ учирч болох аюул, эрсдэлээс хамгаалах тал дээр эцэг эхчүүд үргэлж сонор сэрэмжтэй байцгаая.

http://credit-n.ru http://credit-n.ru/offers-zaim/zaym-na-kartu_migcredit.html http://credit-n.ru/blog-single-tg.html

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …