МУЗН-ээс ариун цэврийн багц хүлээлгэн өгөв

ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сургалт сэргээн заслын төв-113 дугаар ангийн “Онцгой жаргалант” сувилалд тусгаарлагдаж байгаа БНЭУ-аас эх орондоо ирсэн 219 лам хүүхдэд зориулж ариун цэврийн багцийг МУЗН-ээс хүлээлгэн өглөө.

 Монголын улаан загалмай нийгэмлэгээс  НҮБ-ын Хүүхдийн Сан, АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг, ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байгаа коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх хөтөлбөрийг хүрээнд тус багцийг олгосон байна.

 Багцад гарын шингэн саван, гар ариутгагч гель, шампунь, оо, сойз, гар нүүрийн алчуур, бичгийн хэрэгсэл, монгол уламжлалт оньсон тоглоом зэрэг зүйлс багтжээ.

http://credit-n.ru/offers-zaim/migcredit-dengi-v-dolg.html http://credit-n.ru/offers-zaim/bistrodengi-zaymi-online-nalichnymi.html http://credit-n.ru/offers-zaim/srochnodengi-online-zaymi.html

Санал болгох мэдээ

Б.Энхтүвшин: Өнөөдрөөс шатахууны хомсдол хэвийн болсон

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахуун, дизель түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. …