ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албанаас иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх, байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх шинэ үеийн нэгдмэл үзэл, төлөвшил, байгаль хамгаалах зөв дадал хандлагыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Байгаль эн тэргүүнд” төслийг хэрэгжүүлж эхэлсэн билээ.
Тэгвэл Экологийн цагдаагийн албанаас хэрэгжүүлж байгаа Хогоор бүү хорло аянд NCD Group нэгдэж байна.
NCD Group :Бид Байгальд ээлтэй Барилгын хог хаягдлын менежментийг нэвтрүүлж Нийгмийн хариуцлагатай Ногоон ирээдүйн төлөө хувь нэмрээ оруулна.
Монгол улсад барилгын салбарын үсрэнгүй хөгжил нь их хэмжээний барилгын хог хаягдлын асуудлыг дагуулж байна. Барилгын хог хаягдал нь нийт хатуу хог хаягдлын 20-25 хувийг эзэлдэг гэсэн тооцоо судалгаа байдаг. Энэ нь нийт хог хаягдлын хувьд барилгын хог хаягдал томоохон хувийг эзэлдэг гэсэн үг юм.