Бат-Өлзий сум дахь Цагдаагийн тасгийн алба хаагчид сум, орон нутгийн байгаль хамгаалагч нартай хамтран Улсын тусгай хамгаалалт бүхий “Орхон” голын ай сав газраар хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулан ажиллаж байна. Хяналт шалгалтаар Орхон, Улиастайн голоос зэвэг загас 78 ширхэг, хадран загас 54 ширхэгийг барьсан иргэдийн хууль бус үйлдлийг таслан зогсоож, шалгалтын ажлыг явуулж байна.
Дээрх иргэдийн хууль бус үйлдэл нь Эрүүгийн хуулийн 24 дүгээр бүлэгийн 24.5 дугаар зүйл.Хууль бусаар ан агнах.
24.5.1 Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байна.
Иймд иргэн та улсын тусгай хамгаалалт бүхий газраас хууль бусаар ан ангахгүй байхыг анхааруулж байна.
Эх сурвалж: Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газар