ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албанаас иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх, байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх шинэ үеийн нэгдмэл үзэл, төлөвшил, байгаль хамгаалах зөв дадал хандлагыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Байгаль эн тэргүүнд” төслийг хэрэгжүүлж эхэлсэн билээ.
Тэгвэл энэхүү аянд МБШТ Гандантэгчэнлин хийд нэгдэж буйгаа илэрхийллээ.
МБШТ Гандантэгчэнлин хийд :Хамаг амьтны тусын тулд байгаль дэлхийтэйгээ зүй зохистой харилцаж, хадаг, шил, улсын мөнгөн тэмдэгт зэргийг байгальд үлдээхээ зогсоо! Энэ хүндлэл бус байгальд гэмтэй үйл юм шүү!