Сүхбаатарын талбайн урд хэсэгт байрлах 1.6 га талбай бүхий Хонхтой цэцэрлэгт хүрээлэнд усан оргилуур ашиглалтад орж, иргэдэд үйлчилж эхлэхэд бэлэн болоод байгаа билээ. Гэвч өчигдөр буюу зургаадугаар сарын 19–ний өдөр уг усан оргилуурыг тойроод олон тооны ус зөөврийн машин зогсож, ус юүлж байгаа дүр зураг сошиалаар тарж, иргэдийн шүүмжлэлд ихэд өртсөн билээ.
Энэ талаар Хотын дарга С.Амарсайхан цахим хуудсандаа “20 орчим алчуур даралтын моторт нь хийж гацаасантай зэрэгцэн Тохижилт дуусч эцсийн цэвэрлэгээ хийснийг машинаар усаа зөөлөө гэж шуугилаа. Болж өгвөл болохгүй талаас нь харлуулах улс төр, эсвэл аливаа зүйлийг хийхдээ ажил биш хулгай хийх боломж гэж хардаг хүмүүсийн өөрсдийнх нь хандлага юм болов уу даа. Үүний цаана шудрагаар хөдөлмөрлөж буй маш олон хүний ариун цагаан сэтгэл шингэсэн байдаг” гэж бичсэн байна.