Чойр, Говьсүмбэр, Дорноговь, Замын-Үүд чиглэлд төмөр замын гарам эвдэрсэн тул зорчигчдыг автобусаар тээвэрлэж байна

Хүчтэй аадар бороо орсны улмаас автозам, замын байгууламжууд үерт автаж эвдэрсэн тул иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор УБ-Мандалговь, УБ-Өндөрхаан, УБ-Чойр чиглэлийн автозамын байгууламжийг 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 15:00 цаг хүртэл хүртэл түр хааж, автотээврийн хөдөлгөөнийг зогсоогоод байна.

Дээрх чиглэлүүдэд зорчиж байсан 82 зорчигчдыг суурин газарт аюулгүй, тав тухтай байршуулах ажлыг Автотээврийн үндэсний төв ТӨҮГ даатгалын байгууллагууд болон тээвэр зохицуулагч нартай хамтран зохион байгуулж байна.

Мөн Чойр, Говьсүмбэр, Дорноговь, Замын-Үүд чиглэлд төмөр замын гарам эвдэрч галт тэрэгний хөдөлгөөн саатсан тул тус үйлдвэрийн газраас автобус гарган зорчигчдыг саадгүй тээвэрлэх ажлыг Зам, тээврийн хөгжлийн яам болон УБТЗ-тай хамтран зохион байгуулж байна гэж Зам, Тээврийн Хөгжлийн Яамнаас мэдээллээ.

http://credit-n.ru/offers-zaim/denga-zaimy-nalichnimi.html http://credit-n.ru/kredity-online-blog-single.html

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …