Явган зорчигч руу санаатайгаар ус цацвал 100.000 төгрөгөөр торгоно

Ойрын өдрүүдэд бороотой байх цаг агаарын урьдчилсан төлөв гарчээ. Энэ өдрүүдэд жолооч та явган зорчигч руу зориудаар ус цацвал хуулийн хариуцлага хүлээхийг анхааруулъя. 

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3.–т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэж заасан байдаг тул жолооч нь бороотой үед замын зорчих хэсэгт тогтсон устай хэсгээр аль болох хурдаа хасаж, зорчих хэсгийн хажуугийн явган хүний замаар яваа явган зорчигч руу тогтоол усыг санаатайгаар цацаж, тэднийг айлган цочоох, хувцас эд зүйлийг нь бохирдуулах зэргээр аюул, хохирол учруулахгүйгээр зорчих шаардлагатай юм. 

Замын хөдөлгөөний дүрмийн 1.5.-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь энэ дүрмийн өөрт хамаарах заалт, шаардлагыг мэддэг, сахин биелүүлдэг байвал зохино”, мөн дүрмийн 1.6.-т “Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу санаатайгаар явган зорчигч руу замын зорчих хэсэгт тогтсон усыг тойрч гарах, эсхүл хурд багатай аюул, осолтой байдал үүсгэхгүйгээр зорчих боломжтой байтал түүнийгээ биелүүлээгүй бол дээрх замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасныг зөрчсөн гэж үзэн, Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7.51.-т заасны дагуу “Жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг 100.000 төгрөгөөр торгоно” гэсэн хуулийн зохицуулалттайг анхаарна уу!

Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба

http://credit-n.ru/offers-zaim/4slovo-bystrye-zaymi-online.html http://credit-n.ru/blog-single-tg.html

Санал болгох мэдээ

Аялал жуулчлалыг хөгжүүлэх 55 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хугацааг сунгана

Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны ээлжит хуралдаан  дөрөвдүгээр сарын 25-нд “Чингис хаан олон улсын нисэх …