Б.Хурц нарын есөн хүнийг шүүх хурал хойшиллоо

ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурц болон Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын есөн хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2020.06.22/ Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн ч хойшиллоо. Учир нь, оролцогчдын зүгээс шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан бөгөөд шүүх бүрэлдэхүүн тэдний хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн байна. 

Шүүгдэгч Б.Хурц нарыг төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс ял сонссон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, хилс хэрэг тулгасан гэх үндэслэлээр яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлээд байгаа юм.

http://credit-n.ru/offers-zaim/moneza-online-zaym.html http://credit-n.ru/forex.html

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …