Явган хүний гарц, уулзварт явган зорчигчид зам тавьж өгөөгүй 365 жолоочид арга хэмжээ авчээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албанд нийт 313  зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдэж, ослын улмаас 16 хүн гэмтэж, хоёр хүн амиа алджээ.

Түүнчлэн явган хүний гарц, уулзварт явган зорчигчид зам тавьж өгөөгүй 365 жолоочид Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7.38-д заасны дагуу арга хэмжээ тооцсон байна.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

2020.06.20-ны өдрийн 17:00 цагийн орчим Увс аймгийн Өмнөговь сумын 3-р багийн нутаг дэвсгэрт шороон замд Мустанг-5 маркийн мотоцикл онхолдож, жолооч 55 настай, эрэгтэй Ч-гийн амь нас хохирсон,

2020.06.21-ний өглөөний 06:40 цагийн орчим Ховд аймгийн Манхан сумын Баянгол багийн нутаг дэвсгэрт шороон замд улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоцикл онхолдож, жолооч 24 настай, эрэгтэй Л-ийн амь нас нь хохирсон хэргүүдийг тус тус шалгаж байна.

Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

• Явган зорчигч мөргөх хэлбэрээр-10

• Мөргөлдөх хэлбэрээр-1

• Онхолдох хэлбэрээр-4

• Унадаг дугуйтай мөргөлдөх хэлбэрээр-1 хүн бэртжээ.

Иймд жолооч нар хорооллын дотор замын хөдөлгөөнд оролцохдоо 20 км/цаг хурдыг хэтрүүлэхгүй байх, явган хүний гарц гарамтай хэсэгт явган зорчигч нарт зам тавьж өгөх болон замын хөдөлгөөний дүрмийг чанд баримтлан хурдаа тохируулж хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

http://credit-n.ru/zaymi-na-kartu-blog-single.html http://credit-n.ru/offers-zaim/mgnovennye-zaimy-na-kartu-bez-otkazov-kredito24.html

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …