Хотын дарга С.Амарсайхан гэр бүлийн хамт саналаа өглөө

Монгол Улсын Их Хурлын 8 дахь удаагийн сонгуулийн санал хураалт улс орон даяар үргэлжилж байна.

Тэгвэл УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрог Багануур, Налайх, Багахангай дүүрэгт МАН-аас нэр дэвшигч, хотын дарга С.Амарсайхан гэр бүлийн хамт саналаа өглөө.

Хотын дарга С. Амарсайхан саналаа өгснийхөө дараа “Энэ жилийн сонгууль журмын хүрээнд сайхан явагдаж байна. Түүнчлэн сонгогчдын боловсрол, мэдлэг, хандлага төлөвшил өөрчлөгджээ. Зохион байгуулалт өндөр, сайхан сонгууль үргэлжилж байна.

Миний хувьд энэ жилийн сонгуулиас гадна 4 удаа саналаа өгч байсан. Түүнчлэн хүү маань анхны сонгуулиа өгч байна. Энэ жил залуучууд давамгайлж оролцож байгаа нь талархууштай байна”гэж хэвлэлийнхэнд сэтгэгдлээ хуваалцлаа. 

http://credit-n.ru/offers-zaim/glavfinance-online-zaymi.html http://credit-n.ru/zaymi-online-blog-single.html

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …