Жүжигчин О. Тэмүүжин “Байгаль эн тэргүүнд, Хогоор бүү хорло” аянд нэгдлээ

Цагдаагийн ерөнхий газрын Экологийн Цагдаагийн албанаас иргэдийн экологийн  боловсролыг дээшлүүлэх, байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх шинэ үеийн нэгдмэл үзэл, төлөвшил, байгаль хамгаалах зөв дадал хандлагыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Байгаль Эн Тэргүүнд” төслийг  зургадугаар сарын 10-ны өдрөөс хэрэгжүүлж эхлээд байгаа билээ.

Уг төслийн хүрээнд “Байгаль орчныг хамгаалах тухай хууль”-ийн 3 дугаар зүйл “Газар, түүний хөрсийг аливаа нөлөөлж болзошгүй үйл ажиллагаанаас хамгаалж, байгаль орчны тэнцэл алдагдахаас урьдчилан сэргийлэх” тухай хуулийн заалтыг хэрэгжүүлэх, мөн дээрх төслийн “Амьдралын зөв хэв маяг” бүлгийн “Хотын болон аяллын дүрэм, Хог хаягдлын алтан дүрэм” сэдвээр олон нийтэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг хийж байна.

 Тэгвэл энэхүү аянд Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, “Эмоци” продакшны жүжигчин О. Тэмүүжин нэгджээ.

Тэрбээр “Байгальд ул мөргүй ширхэг ч хоггүй аялахыг уриалж байна. Өдөр тутамдаа ахуйн хог хаягдлаа багасгаж, эх үүсвэр дээр нь бууруулж байж бид хог хаягдлаас ангижирч чадна. Том том зүйл ярилгүй эхлээд хог хаягдлаасаа салах шаардлага бидэнд байна шүү! Алхам бүртээ анхаар! ЦЕГ-ын Экологийн Цагдаагийн албанаас зохион байгуулж буй Байгаль эн тэргүүнд | Хогоор бүү хорло аянд би нэгдэж байна” хэмээн цахим хуудаснаа бичжээ.

Иргэд та бүхнийг идэвхтэй оролцон дэмжиж байгаль хамгаалах иргэний үүргээ биелүүлэхийг уриалж байна.

http://credit-n.ru/zaymi-online-blog-single.html

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …