С. Жавхлан: Би дахиж хэзээ ч нутагтаа ирэхгүй, миний дууг битгий сонсоорой

УИХ-ын найм дахь удаагийн сонгууль өчигдөр /2020.06.24/ болж урьдчилсан байдлаар Монгол ардын нам 62, Ардчилсан нам 11, Та бидний эвсэл 1, Бие даагч 1, Зөв хүн электорат 1 суудал авсан гэсэн дүн гараад байна.

Төрөлх нутаг болох Увс аймагтаа нэр дэвшсэн С.Жавхлан саналын тоогоор гүйцэгдэж, мандат авч чадаагүй юм.

Тэгвэл өнөөдөр С.Жавхлан  Увс аймгийн ард иргэдэд хандан өөрийн цахим хуудсаараа дамжуулан  “Нутгийнхандаа хандаж нэг үг хэлье. Энэ өдрөөс хойш миний дууг нэг нь ч битгий сонсоорой. Дээрээс нь энэ яваа насандаа дахиж хэзээ ч нутагтаа ирэхгүй гэдгээ зарлаж байна. Мөнгөнд хууртдаггүй болсон хойноо надтай уулзана даа. Миний ах дүүс мөнхөд жаргалтай байх болтугай. Монголыг мөнгө дийлдэг юм байна. Зүрх сэтгэлдээ монголоо хайрлаж яваарай” гэжээ.

http://credit-n.ru/zaymi-na-kartu-blog-single.html

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …