“Тээвэрчдийн хотхон”-д хөрөнгө оруулалт шаардлагатай

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Засгийн газраас хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын ажилтай газар нь танилцаж байгаа билээ. Тэр дундаа хөрөнгө, тендер, санхүүжилтээс үүдэн олон жилийн хугацаанд царцсан барилга, бүтээн байгуулалтад ихээхэн ач холбогдол өгч байгаа юм.
Энэ удаад Шадар сайд Ө.Энхтүвшин жолооч нарын байрлаж, амрах зориулалттай хотхоны үйл ажиллагаатай танилцсан. Гашуунсухайтын боомтын наахна болон Тавантолгойн уурхайн орчимд жолооч нарын байрлаж, амрах зориулалттай хоёр цогцолбор барьж буй аж.

Үүний нэг нь “Тээвэрчдийн хотхон” бөгөөд “Гандирс” компанийнхан барьж байсан ч санхүүжилт нь зогссоноос ажил урагшлахгүй болжээ. Зочид буудал, хоолны газар, авто зогсоол, халуун ус, үйлчилгээний төв, захиргаа, банк, эмнэлэг, жолооч нарын байр бүхий хотхоныг Хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар барьж буй юм. “Тээвэрчдийн хотхон” төслийн ахлах нярав Д.Саранчимэг “Манайх барилгын материалаа аргалаад татаж, ажлаа зогсоохгүйн төлөө хичээж байна. Хөгжлийн банкнаас хөрөнгө оруулалт орж ирэхгүй байгаа” гэв.

Шадар сайд Ө.Энхтүвшин жолооч нар амарч, усанд орж, хооллох зориулалттай энэ хотхоны ажлыг урагшлуулах хэрэгтэйг онцоллоо.

http://credit-n.ru/offers-zaim/greenmoney-online-zaymi-za-20-minut.html

Санал болгох мэдээ

Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Говь-Алтай аймагт хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд, Алтай цэргийн хүрээний хүндэт …