УИХ-ын найм дахь удаагийн ээлжит сонгуулийн дүн гарч, үнэмлэхүй ялалт байгуулсан нэр дэвшигчид өнөөдөр үнэмлэхээ гардан авлаа. Энэ удаагийн сонгуульд МАН 62 суудал авснаас 11 эмэгтэй гишүүнтэй болсон бол АН-аас хоёр эмэгтэй гишүүнтэй болсноор энэ удаагийн парламентад 13 эмэгтэй гишүүн ажиллахаар боллоо.
Ирэх дөрвөн жилд төр түшилцэж, түмэн олныхоо төлөө ажиллахаар сонгогдсон 13 эмэгтэй нэр дэвшигчдээ баяр хүргэж, хүүхэд хамгаалал, эмэгтэйчүүд, хүүхдийн эсрэг хүчирхийллийн тоог бууруулах чиглэлээр, холбогдох хууль тогтоомжуудыг санаачлан батлахад анхаарч ажиллахыг Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны зүгээс хүсэж, цаашдын их үйлсэд нь амжилт хүсье.
Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо