УОК: ЭЕШ-ыг энэ сарын 2-5- ны өдрүүдэд зохион байгуулахыг зөвшөөрлөө

Улсын Онцгой комиссын XXV ээлжит хуралдаан өчигдөр боллоо.Хуралдаанаар Гамшгаас  хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг  2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдрийг дуустал сунгахаар шийдвэрлэж, Засгийн газрын тогтоолоор баталгаажуулав.

Мөн бакалаврын зэрэг горилогчдоос авах Элсэлтийн ерөнхий шалгалтыг энэ сарын сарын 2-5-ны өдрүүдэд орон даяар зохион байгуулахыг зөвшөөрлөө.

Шалгалтыг зохион байгуулахдаа  Монгол Улсын Засгийн газар, УОК-ын тогтоолоор баталгаажиж, ЭМЯ-аас боловсруулан гаргасан халдварт цар тахлаас урьдчилан сэргийлэх халдвар хамгааллын бүхий л дэглэмийг сайтар сахиж, ажиллахыг үүрэг болголоо.  

Санал болгох мэдээ

Төв аймагт “Боловсролын экспо-2026” болно

Төв аймгийн Засаг даргын санаачилга, дэмжлэгтэйгээр анх удаа зохион байгуулж байгаа “Боловсролын экспо-2026” арга хэмжээ …