Ерөнхий сайдад У.Хүрэлсүхийг 100 хувийн саналаар дэмжлээ

МАН-ын VII-р Бага хурал Тусгаар тогтнолын ордонд 189 гишүүнтэйгээр эхэлж 87,5 хувийн ирцтэйгээр болж өндөрлөлөө .

Бага хурлыг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нар удирдаж явууллаа.

Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр УИХ-д олонх суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч тав хоногийн дотор УИХ-д оруулна гэж заасан. Энэ дагуу УИХ-д олонх болсон МАН Ерөнхий сайдаа сонгох намынхаа бага хурлыг зохион байгуулж, хуралдаанд оролцсон  гишүүдийн 100 хувийн саналаар У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар сонгохыг дэмжлээ.

Бага хурлаас гаргасан шийдвэрийн талаар яг одоо МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нар мэдээлэл хийж байна.

Санал болгох мэдээ

Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Байнгын хороодод шилжүүллээ

Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.06.12)-ийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийн явуулсан Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах …