Д.Амарбаясгалан: Ирэх дөрвөн жилийн хугацаанд 2.9 тэрбум төгрөгийн өр төлөх том үүрэг хариуцлага байгаа

МАН-ын VII-р Бага хурал өнөөдөр 10:00 цагт Тусгаар тогтнолын ордонд болж өндөрлөлөө.

Хуралдаанд оролцсон 189 гишүүний 100 хувийн саналаар У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар сонгохыг дэмжлээ.

Бага хурлаас гаргасан шийдвэрийн талаар хурлыг удирдан явуулсан МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нар мэдээлэл хийлээ.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Өнөөдрийн бага хурлаар Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх үйл ажиллагааг зохион байгууллаа. Монголын ард түмэн 2020 оны Улсын Их хурлын сонгуульд МАН-ын дарга У.Хүрэлсүхийг багаар нь сонгосон. Тиймээс Ерөнхий сайдад У.Хүрэлсүхийг нэр дэвшүүлэх тогтоолыг баталлаа.

Ирэх дөрвөн жилд эдийн засагт амаргүй он жилүүд байна. Дөрвөн жилийн хугацаанд 2.9 тэрбум төгрөгийн өр төлөх том үүрэг хариуцлага байгаа.

МАН-д эхлүүлсэн шинэчлэлээ үргэлжлүүлэх шаардлага бий. Улс төрийн нам ард түмнийхээ дунд өндөр нэр хүнтэй, зарчимтай, шударга ажилладаг болохын төлөө бид эхлүүлсэн ажлаа дуусгана. Тийм учраас би намын ерөнхий нарийн бичгийн даргаараа үргэлжлүүлж ажиллана ” гэж мэдэгдлээ.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Бага хурал дээр Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний талаар ярьсан уу?

-Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу УИХ-ын дөрөв хүртэлх гишүүн ЗГ-ын гишүүнээр давхар ажиллах боломжтой. Энэ хүрээнд Засгийн газраа байгуулан ажиллана. МАН өнгөрсөн дөрвөн жил Засгийн эрхийг барьж байсан учраас дараачийн дөрвөн жил илүү төрийн албаны тогтвор суурьшилтай ажиллана.

-Шинээр бүрдэх Засгийн Газрын сайд нарын нэрс тодорч эхэлсэн үү?

-Одоохондоо сайд нарын асуудлыг хэлэлцэж эхлээгүй байна. Өнөөдөр Ерөнхий сайдыг Ерөнхийлөгчид өргөн барина. Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний дараа УИХ-аар оруулж батлуулна. Түүний дараа Ерөнхий сайд Засгийн газартаа бүтцийн өөрчлөлт хийнэ. МАН 2020 оны сонгуульд оролцохдоо мөрийн хөтөлбөртөө Соёлын яам байгуулна гэж тусгасан. Тиймээс Соёлын яамыг байгуулна.

-Ж.Эрдэнэбат гишүүний асуудал дээр МАН хэрхэн ажиллаж байгаа вэ?

-Ж.Эрдэнэбат гишүүний асуудлаар бид хууль, шүүхийн байгууллагад хандаж байна. Ямар ч байсан СЕХ, Ерөнхийлөгчийн зүгээс МАН-аас сонгогдсон 62 гишүүнийг бүрэн бүрэлдэхүүнээр нь өргөн мэдүүлж, тангараг өргүүлсэн. УИХ-д дахин гишүүнээр сонгогдсон Ж.Эрдэнэбат гишүүний асуудал шүүхийн шатанд явж байна.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …