Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн хоёр дахь онгоцоор 164 иргэн ирлээ

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн хоёр дахь онгоц өчигдөр 22:10 цагт “Чингис” хаан олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус онгоцоор 164 иргэн ирж байгаа бөгөөд жирэмсэн болон асран хамгаалагчтай 73, эрүүл мэндийн шалтгаантай 35, хөгжлийн бэрхшээлтэй 14, өндөр настан, асран хамгаалагчтай 5, бага насны хүүхэдтэй гэр бүл 10, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 27 иргэн байна.

Иргэдийг  ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, “Амар”, “Сүнжин гранд” зочид буудал болон Баянхангай амралт, сувилалд 21 хоног тусгаарлах юм гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …