Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, нийслэлийн Авто зам хөгжлийн газрын холбогдох албан тушаалтнуудын хамт дүүргийн “Авто зам засвар, арчлалтын газар” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот газраар гүйцэтгүүлж,”Мишээл экспо худалдааны төв”-ийн зүүн талын хайрган хучилттай авто замаас “Хөрш заан” хотхон хүртэлх 0.5 км урт 2 эгнээ зорчих хэсэг бүхий түр замын ажлын явцтай танилцлаа. Тус түр зам ашиглалтад орсноор дүүргийн 19, 20 дугаар хороо орчмын авто замын ачааллыг 2 дахин бууруулах ач холбогдолтой юм.
Мөн дүүргийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй 1.6 км урт, 2.4 метр өргөнтэй дугуйн зам, 1.5 мерт өргөнтэй явган зам, гэрэлтүүлэг, замын хашлага бүхий “Эко зурвас”-ын ажлын явтай танилцлаа. Тус ажлын хувьд ажлын гүйцэтгэл 60 хувьтай явагдаж байгаа бөгөөд дугуйн замын ажил 70 хувьтай, явган замын 50 хувьтай явагдаж байна. Эко зурвас ашиглалтад орсноор иргэд чөлөөт цагаа ая тухтай орчинд өнгөрүүлэх орчин бүрдэх юм.