Арааны шүлс асгарам амтат идээ ундаа, хоол зууш алаглуулан өрсөн дайллагын тансаг ширээг Өвөр Монголчууд геннисийн номд бүртгүүллээ. Тус ширээн дээр өрсөн бүхэн чулуун урлал ажээ. Өвөр Монголын Алшаа аймгийн Баян хотод гаргасан “Чулуун дайллага” хэмээх үзэсгэлэнд байгалийн бүх төрлийн чулуугаар өнгө алаглуулан бүтээсэн эдгээр 6000 гаруй хоол зууш бүхий 105 ширээ тавигдсан байна. Энэхүү арга хэмжээг Алшаагийн чулуун урлалын Фан Имө компаниас зохион байгуулжээ.
http://anduusanaa.blogspot.com