Ч.Раднаабазар:Хүүхэд багачуудын эрдмийн өргөөг барьж байгуулж байгаа гэдгээ ухамсарлан, хамгийн чухал нь чанарт онцгойлон анхаараарай

Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд Налайх дүүргийн 123 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын ажлын шав тавих ёслол өнгөрөгч 05 дугаар сарын 20-ны өдөр болж, ажил нь эхэлсэн.

Ажлын явц, чанар, гүйцэтгэлтэй Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар танилцаж, хяналт тавилаа.

Өргөтгөлийн барилгын ажлыг “Профэшнал сивил инженеринг констракшн” ХХК хийж гүйцэтгэж байна.

Ажлыг төлөвлөсөн хугацаанд хийж гүйцэтгэн хүлээлгэн өгөхөөр гүйцэтгэгч компани шаргуу ажиллаж байна. Өнгөрсөн 2 өдөр материал татан авалтаа хүлээж түр зогссон. Өнөөдрөөс ажлаа эхлүүлж байна хэмээн талбайн инженер танилцууллаа.
Дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар: “Бид бүхний ирээдүй болсон хүүхэд багачуудын эрдмийн өргөөг барьж байгуулж байгаа гэдгээ дандаа ухамсарлан, хамгийн чухал нь чанарт онцгойлон анхаараарай. Мөн хөдөлмөр аюулгүй байдлыг мартаж болохгүй” хэмээгээд ажлыг шаргуу хийж төлөвлөсөн хугацаанд ажлаа дуусгахыг анхаарууллаа.

Ямартай ч 123 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгыг ашиглалтад оруулснаар 100 орчим хүүхдийг нэмж хамруулах боломж бүрдэх юм.


Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …