Дотооддоо халдвар тархаагүй гээд тайвширч болохгүй гэдгийг Эрүүл мэндийн газраас сэрэмжлүүллээ

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний хурал өнөөдөр боллоо.

Хуралдаанд томуу, томуу төст өвчний өвчлөл, тархалт болон дэлхийн олон улсад тархаад буй “Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар мэдээлэл өглөө.

Өнөөдрийн байдлаар дэлхийн 216 улсад “Ковид-19” цар тахал тархаж нийт 11,926,492 иргэн халдварласан мэдээлэлтэй байна. Монгол Улсын хувьд сүүлийн 24 цагийн байдлаар хоёр шинэ тохиолдол бүртгэгдэж нийт 227 тохиолдол бүртгэгдлээ. Гэхдээ гадаад улсаас зөөвөрлөгдөн орж ирсэн учраас иргэд олон нийт тайван байж, халдваргүйжүүлэлт, амны хаалтыг байнга хэрэглэж хэвшихийг уриаллаа.

Ариутгал, халдваргүйжүүлэлт, цар тахлын үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар тэрбээр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөд цаашид өндөржүүлсэн бэлэн байдлын үед хорио цээрийн дэглэмийг чангатгах шийдвэр гаргахыг хүслээ.

Тэрбээр “Дотооддоо халдвар тархаагүй гэдэг үүднээс иргэд хэт назгайрч амны хаалтгүй, ариун цэвэр сахихгүй, ариутгал халдваргүйжүүлэлтийг хийхгүй байдал анзаарагдаж эхэллээ. Үйлчилгээний газруудад хэт олноор төвлөрч, иргэдийн халуун хэмжихгүй үйлчлэх, амны хаалтгүй, хоорондын зай барихгүй зэрэг цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авахгүй байна.

Баяр наадам зэрэгцэж назгайрч эхэлсэн үед цар тахал алдагдвал бид барьж дийлэхгүй. Тиймээс аюулгүй байдлыг хангаж ажиллах нэн шаардлагатай байна. Иргэд олон нийт аюул ойрхон байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Хорио цээрийн дэглэмийг сулруулж үйлчилгээний газруудыг нээж эхэлсэнтэй холбогдуулан амны хаалтгүй, ахуйн ариун цэврийг сахихгүй байгаад санаа зовниж байна. Тиймээс ариутгал халдваргүйжүүлэлт, хяналт шалгалтыг эрчимжүүлэх шаардлагатай байна” гэв.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …