Турк улсаас 261 иргэн эх орондоо ирлээ

Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 01:00 цагт  “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардлаа.  

 Тус онгоцоор 261 иргэн эх орондоо ирсэн бөгөөд эрүүл мэндийн шалтгаантай – 61, өндөр настан – 22, бага насны хүүхэдтэй гэр бүл – 51, жирэмсэн – 9, хөгжлийн бэрхшээлтэй – 9, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай (байрлах газаргүй, санхүүгийн хүндрэлтэй) – 109 иргэн байна.

Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, ОБЕГ-ын Давтан сургалт, сургалт сэргээн заслын төв-113 дугаар ангийн “Онцгой Жаргалант” сувилал, “Сэлбэ ресорд”, “Альфа”, “Дрийм1,2”, “Зүчи” зочид буудлуудад 21 хоног тусгаарлана УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл

Улаанбаатар хот, 09 дүгээр сарын 01- Нийслэлийн Ерөнхий боловсролын 57 дугаар сургууль “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй” …