Д.Нямхүү: Энэ сарын 6-нд Алтанбулаг боомтоор орж ирэн, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан гурван хүнд коронавирус илэрсэн

Эрүүл мэндийн яамны ээлжит хурлын үеэр ХӨСҮТ-өөс коронавирусийн халдварын тухай цаг үеийн мэдээллийг өглөө. 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Долдугаар сарын 11-ний өдөр 377 хүний сорьцод шинжилгээ хийхэд 374 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Харин долдугаар сарын 6-нд Алтанбулаг боомтоор орж ирэн, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан гурван хүнд коронавирус илэрсэн. Вирус долоо хоногийн дараа хоёр дахь давтан шинжилгээгээр илэрлээ. 22, 21, 22 настай нэг эмэгтэй, хоёр эрэгтэйг ХӨСҮТ-д авчирч байна. Эмчилгээ ХӨСҮТ-д хийгдэнэ.

Өнөөдөр хоёр хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс дараагийн шатны ажиглалт руу шилжиж байгаа сайн мэдээтэй байна. Эдгэрсэн иргэд ОХУ-аас ирсэн 19, 20 настай оюутнууд юм.

Батлагдсан тохиолдол 230 байна. Үүнээс 202 хүнийг эмчилсэн. ХӨСҮТ-д эмчилгээнд байгаа 28 хүний биеийн байдлыг үнэлбэл, 25 нь хөнгөн, 3 нь хөнгөн байгаа” гэв.

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …