Д.Нямхүү: Афганистан улсаас ирсэн цэргийн алба хаагчдын 18-аас нь коронавирус илэрлээ

Эрүүл мэндийн яамны ээлжит хурлын үеэр ХӨСҮТ-өөс коронавирусийн халдварын тухай цаг үеийн мэдээллийг өглөө. 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: 2020 оны долоодугаар сарын 14-нд ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймаг дахь салбар лаборатори, Зооноз өвчин судлалын лабораторит нийт 408 хүний сорьцод шинжилгээ хийхэд 390 хүний сорьцод коронавирус илрээгүй. Харин 18 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Энэ нь Афганистан улсаас ирсэн цэргийн алба хаагчид юм. 

2020 оны долоодугаар сарын 2-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 262 хүний давтан шинжилгээ хийхэд коранавирус илрээгүй. 

2020 оны долоодугаар сарын 14-нд Афганистан улсаас ирсэн 51 цэргийн алба хаагчийн 18-д нь коронавирус илэрч, 33-т нь илрээгүй. Гэхдээ дараагийн давтан шинжилгээг хийх болно.

Мөн ажиглах байранд тусгаарлагдсан 42 хүний давтан шинжилгээг хийхэд коронавирус илрээгүй. Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 46 жолоочоос мөн коронавирус илрээгүй. 

Түүнчлэн ХӨСҮТ-д тусгаарлан ажиглаж байсан хоёр сэжигтэй тохиолдлоос коронавирус илрээгүй.  

Өнөөдөр сайн мэдээ байна. Гурван хүн эдгэрч ХӨСҮТ-ээс дараагийн шатны сувилалд шилжиж байна.

Монгол Улсад коронавирусийн 261 тохиолдол албан ёсоор бүртгэгдсэнээс 207-г нь эдгээсэн байна. 

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …