Сангийн дэд сайдаар С. Мөнгөнчимэг томилогдлоо

Засгийн газар 2020 оны долдугаар сарын 16-ны пүрэв гаригт ээлжит бусаар хуралдаж хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсний хамт Ерөнхий сайдын санал болгосноор танхимын гишүүдийн 100 хувийн саналаар яамдын дэд сайдуудыг томилсон.

Сангийн дэд сайдаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Дэд сайдаар ажиллаж байсан С.Мөнгөнчимэг ажиллахаар боллоо.

С.Мөнгөнчимэг нь 1979 онд Говь-Алтай аймгийн Халиун суманд төрсөн. Бизнесийн удирдлагын мэргэжилтэй, олон улсын худалдааны магистр зэрэгтэй.

Боловсрол:

-1997 онд Ховд аймгийн 2 дугаар арван жил,

-2001 онд Монгол Улсын Их Сургуулийн, Эдийн Засгийн Ухааны сургууль,

-2012 онд АНУ-ын Калифорниагийн Олон Улсын Их сургууль

Ажилласан байдал:

-2002-2008 онд МАН-ын дэргэдэх НАМЗХ(МАСЗХ)-д улс төрийн ажилтан, ахлах ажилтан,

-2008-2010 онд УИХ-ын гишүүний туслах,

-2010 оны 1 дүгээр сараас 2010 оны 10 дугаар сар хүртэл УИХ-ын гишүүний зөвлөх,

-2013-2015 УИХ-ын гишүүний зөвлөх,

-2015 оны 2 дугаар сараас 2015 оны 6 дугаар сар хүртэл “МИАТ” ТӨХК-д төлөвлөлт, эдийн засгийн хэлтсийн дарга,

-2015-2016 онд Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга,

2016 оны 8 дугаар сараас 2020 оны 7 дугаар сар хүртэл Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэд сайдаар ажилласан.

Шинээр томилогдсон Дэд сайдыг өчигдөр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон яамны удирдлагууд хүлээж авч баяр хүргэлээ.

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …