С.Амарсайхан: Налайхын уурхайчдын түүхэн дурсгалд зориулсан хөшөө сүндэрлэн босох гэж байгаад таатай байна

Налайхын уурхайн түүхэн дурсгалыг мөнхжүүлсэн “ДУУДЛАГА” нэртэй ган төмөр, орчин үеийн орон зайн барималыг барих шав тавих ёслолын үйл ажиллагаа өчигдөр Алхтай хөшөөний хажууд талын талбайд боллоо.

20м өндөр ,30м урттай сүндэрлэн босох энэхүү хөшөөг Налайхын унаган хүү, “далны” хэмээн алдаршсан дуучин, сийлбэрч Т.Баттогтох санаачилна, дүүргийн удирдлага, иргэн, аж ахуйн нэгж, албан байгууллагууд уухайлан дэмжсэнээр ийнхүү ажил хэрэг болж байна.

Шав тавих ёслолд УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар К.Охобал, Гавьяат уурхайчин Л.Дамдинсүрэн, Ц.Жанчив болон иргэдийн төлөөлөл оролцлоо.

УИХ-ын гишүүн С.Амарсайхан хэлэхдээ “Өнгөрсөн намар ашиглалтад орсон Налайхын замыг “Уурхайчдын зам” хэмээн нэрийдсэн. Энэ бол Налайх, Багануурын уурхайчдын улсын хөгжилд оруулсан хувь нэмрийг хүндэтгэсэн хэрэг. Уурхайчдын замын хажууханд Налайхын уурхайчдын түүхэн дурсгалд зориулсан сайхан хөшөө дурсгал сүндэрлэн босох гэж байгаад таатай байна” гэв.

Дуучин, Сийлбэрч Т.Баттогтох”Та бидний аав, ээж, ах, эгч нарын залуу насаараа босгосон, улсын хөгжилд асар их үүрэг гүйцэтгэсэн, хөдөлмөрийн ууган баатрууд, гавьяатуудыг төрүүлсэн, Налайхын нүүрсний их уурхайн 100 жил болон, Налайхынхаа түүхэн дурсгалд зориулж энэ сайхан нутагт төрсөн хүү, уран бүтээлчийн хувьд шинэ зууны хөгжил дэвшлийг урин дуудаж, энэхүү бүтээлээ босгох гэж байна. Энэхүү орчин үеийн түүхэн барималыг Налайхчуудын минь ариун цагаан хөдөлмөр шингэсэн хандиваар босгох юм.

Уг бүтээлийг босгоход маш их дэмжиж буй УИХ-ын гишүүн Сайнбуянгын Амарсайхан, хандив өргөн дэмжиж буй Дүүргийн засаг дарга Чойжинсамбуугын Раднаабазар болон Дүүргийн тамгын газрын хамт олон, ИТХ , мөн дүүргийн төсвийн байгууллагууд нэг өдрийн цалин хөлсөө хандив болгон гар бие, сэтгэл зүрхээрээ босгож байгаад уран бүтээлчийн хувьд гүнээ талархаж байна.

Налайхчууд та бүхний минь хандиваар босох энэхүү бүтээл нь шинэ зууны Налайхчуудын оюун сэтгэлгээний ба хөгжлийн зуу, зуун жилийн дүр төрх, гэрэлт үүд хаалга , дурсгал болон сүндэрлэх юм” гэдгийг онцоллоо.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …