Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Нэг өрх-Нэг ажлын байр” хөтөлбөрийн хүрээнд хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэн, шинэлэг арга хэлбэрээр зохион байгуулж, иргэдийг ажилтай, орлоготой болгох зорилгоор “Хөдөлмөр эрхлэлтийн цогц үйлчилгээ”-г 2020 оны 3, 4 дүгээр улиралд үе шаттайгаар хүргэх гэж байна.
Тус үйлчилгээнд хамрагдах иргэдийг 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн хооронд нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт байрлах “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв”-д бүртгэнэ.
Хөдөлмөр эрхлэлтийн цогц үйлчилгээг нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв, хөдөлмөр эрхлэлтийн бусад мэргэжлийн байгууллагууд болон ажил олгогчид хамтран зохион байгуулж, дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
Үүнд:
Хөдөлмөр эрхлэх чадварыг үнэлэх
Хувь хүний хөгжил, ажлын байран дахь хандлага, ур чадварыг тодорхойлох /цахим болон цаасан суурьт тест/
Хөдөлмөрийн зах зээлд нэвтрэхэд шаардагдах ур чадварыг эзэмшүүлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх /бүлгийн сургалт, сэтгэл зүйн зөвлөгөө, ганцаарчилсан зөвлөгөө, мэдээлэл/
Ажилд зуучлах
Дэлгэрэнгүй мэдээллийг:
“Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв”-өөс авна уу. Утас: 7511-1896