А.Ариунзаяа: Олон улсын зөвлөх багийг бүхий л талаар дэмжиж ажиллана

Дэлхий нийтэд дэгдсэн коронавирусийн халдварт ковид-19 цар тахал олон улс оронд хурдацтайгаар тархаж, хүн амын эрүүл мэнд, нийгэм, эдийн засагт хүндрэл бэрхшээл учруулсаар байна.

​Цар тахлаас үүдэн Монгол Улсын эдийн засаг, нийгмийн салбарт тулгарч буй хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх талаар Засгийн газраас ямар бодлого хэрэгжүүлэх, хариу арга хэмжээг хэрхэн авах талаар тодорхой төлөвлөгөө, стратегийг боловсруулах ажлыг гүйцэтгэж буй НҮБ-ын олон улсын Зөвлөх багийг өчигдөр /2020.07.23/ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа хүлээж авч уулзлаа.

​Төлөвлөгөө, стратеги боловсруулах ажлыг Шадар сайд Я.Содбаатарын НҮБ-д тавьсан хүсэлтийн дагуу эхлүүлсэн бөгөөд Зөвлөх багт НҮБ-ын олон улсын зөвлөхөөс гадна үндэсний зөвлөхүүд хамтран ажиллаж буй юм.

​А.Ариунзаяа сайд Зөвлөх багийн хийж буй төлөвлөгөө, стратеги Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулахад ихээхэн ач холбогдолтой тул Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон харьяа агентлагуудаас шаардлагатай дэмжлэг, туслалцааг үзүүлэн хамтарч ажиллахаа илэрхийллээ.


Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …