Халдварт өртөх эсэх нь таны мэдлэг, хандлага, дадлаас шалтгаална

Коронавирус халдварт бүх хүн өртөх эрсдэлтэй. Хэн нэгэн таны аюулгүй байдлыг хангана гэж найдахын оронд өөрийгөө болон бусдыг хамгаалахад хувь нэмрээ оруулах ёстой. Үүний тулд та дараах асуултыг өөрөөсөө асуугаарай.
1. Халдварт өртөх эрсдэлээ хэрхэн бууруулах талаар та мэдэх үү?
2. Амны хаалт байнга зүүдэг үү?
3. Бусад хүмүүсээс дор хаяж 1 метрийн зайнаас харьцаж байна уу?
4. Гараа тогтмол угааж, халдваргүйжүүлж байна уу?
5. Эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийг хэрэгжүүлж байна уу?
6. Коронавируст халдварын талаарх албан ёсны мэдээллийг хаанаас авахыг та мэдэх үү?
Та дээрх асуултын хариултаар өөрийгөө коронавирусээс хэрхэн сэргийлж байгаагаа анхаараарай.

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам

Санал болгох мэдээ

Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Говь-Алтай аймагт хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд, Алтай цэргийн хүрээний хүндэт …