Он гарсаар 119 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн байна

Он гарсаар улсын хэмжээнд 07 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар Улаанбаатар хот, Архангай, Булган, Завхан, Дорнод, Сэлэнгэ, Сүхбаатар, Хэнтий, Хөвсгөл, Төв, Ховд, Баянхонгор, Өвөрхангай, Увс зэрэг 14 аймгийн 69 суманд нийт 119 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн байна.

Дээрх түймэрт урьдчилсан байдлаар ойн 10158 /га/, хээрийн 215.715 /га/ нийт 225.874 /га/ талбай өртөж, 2 гэр, 4 айлын өвөлжөө, 1 автомашин шатаж нийт 1.6  тэр бум төгрөгийн хохирол учирчээ. Харин өнөөдөр буюу 07 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар ой, хээрийн түймэр бүртгэгдээгүй байна.

Аялал, амралт, зугаалыг улирал эхэлж, хөдөө орон нутгийг зорих иргэдийн хөдөлгөөн нэмэгдсэнтэй холбогдуулан ногоон бүсэд зорчихдоо автомашин техникийн бүрэн бүтэн байдалд хяналт тавих,  ил задгай гал түлэхгүй байх, асаасан гал, түүдэг, тамхи, шүдэнзний галыг сайтар унтраах, гал асаагуурыг хээр, хөдөө ил задгай хаяхгүй байх, насанд хүрээгүй хүүхдийг ой, хээрт чүдэнз, асаагууртай явуулахгүй байж ой, хээрийн гал түймэр гарах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …