Налайхын их уурхайн дурсгалыг мөнхжүүлсэн орчин үеийн баримал хөшөөг иргэдийн дэмжлэгээр бүтээн босгоно

Налайхын их уурхайн түүхт 100 жилийн ойд зориулан бүтээж байгаа “Ударник” хүрэн морины сийлбэр бүхий “Дуудлага” хэмээх орчин үеийн орон зайн баримал хөшөөний явцын талаар дүүргийн удирдлагууд хэлэлцлээ.

20м өндөр, 30м урттай тус хөшөөг Налайхын унаган хүү, “далны” хэмээн алдаршсан дуучин, сийлбэрч Т.Баттогтох санаачилан, дүүргийн удирдлага, иргэн, аж ахуйн нэгж, албан байгууллагууд уухайлан дэмжиж, хандив тусламжаа өрнүүлсээр байна.

Дүүргийн ЗДТГ-ын хамт олон нэг өдрийн цалингаа хандивлахаас гадна олон байгууллага, аж ахуйн нэгж, иргэд дэмжиж байгаа гэдгийг Т.Баттогтох онцоллоо.

Их уурхайн дурсгалыг мөнхжүүлсэн “Ударник хүрэн морь”-ны хэлбэр бүхий баримал хөшөөг бүтээн босгоход та бүхнийг хувь нэмрээ оруулахыг уриалж байна.

Хандив данс: Хаан банк-5003434495

Хүлээн авагч: Т.Баттогтох

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …