Нийслэлийн ногоон сан байгуулагдав

Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ)-ны хуралдаанаар “Нийслэлийн Ногоон сан”, “Нийслэлийг хөгжүүлэх сан” гэсэн нэр бүхий хөрөнгө оруулалтын 2 санг нэмж бүртгэн үйл ажиллагаа явуулах эрх өгөөд байна. 

Дээрх 2 санг нийслэлийн өмчит “Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК үүсгэн байгуулаад байгаа аж. Манай улсад өнөөдөр хувийн хөрөнгө оруулалтын 16, хамтарсан хөрөнгө оруулалтын нэг сан үйл ажиллагаа явуулж байна. Хувийн хөрөнгө оруулалтын сангийн дүрмийн сангийн доод хэмжээг нэг тэрбум төгрөгөөр тогтоогоод байгаа юм. 

Тус сан нь Нийслэлийн агаар, орчны бохирдлыг бууруулах, байгаль хамгаалал, цэвэр технологийг дэмжин ногоон эдийн засгийг хөгжүүлж, урт хугацаандаа ядуурлыг бууруулах чиглэлээр Улаанбаатар хотын ногоон хөгжлийн бодлогын хэрэгжилтийг дэмжсэн төслүүдэд гадаад болон дотоодын хөрөнгө оруулагчидтай хамтран хөрөнгө оруулалтыг хийж, “Ногоон хот”-ыг бүтээн байгуулахаар ажиллах юм.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …