“Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт менежмент” ХХК-ийн нэрийг өөрчиллөө

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт менежмент” ХХК-ийн нэр болон дүрэмд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэв. Улмаар “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт менежмент ҮЦК” ХХК болгон өөрчлөхийг Тэргүүлэгчдийн олонх дэмжсэнээр компанийн нэр болон, дүрэмд өөрчлөлт оруулав.

Мөн Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулахад хяналт тавих, журам боловсруулах ажлын хэсэг байгуулах тухай асуудлыг хэлэлцлээ. 2013-2016 онд Улаанбаатар хотод хэрэгжсэн гэр хорооллын дахин төлөвлөлтийн хэрэгжилт үр дүнд хяналт шалгалт хийх ажлын хэсэг байгуулах шаардлагатай гэж үзэн, цаашид авч хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, журам боловсруулах ажлын хэсэг байгуулах санал Ттөлөөлөгчдийн зүгээс гараад байсан юм. Улмаар уг ажлын хэсэгт нийслэлийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгээс нэг хүн оруулахаар тогтож, уг асуудлыг дараагийн Тэргүүлэгчдийн хурлаар дахин хэлэлцэхээр боллоо.

Хуралдааны төгсгөлд нийслэлийн ИТХ-ын ээлжит XXXII хуралдааныг энэ сарын 20-нд хуралдуулахаар тогтлоо.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …