Сайншанд-Хамарын хийд чиглэлд зорчихгүй байхыг анхаарууллаа

Сайншанд-Хамарын хийд чиглэлийн хатуу хучилттай авто замын зарим хэсэг хүчтэй аадар борооны улмаас сэтэрч, их хэмжээний эвдрэл үүсч, улмаар долдугаар сарын 26-ны өдрөөс эхлэн тодорхойгүй хугацаагаар хаасан билээ.

Энэ дагуу Дорноговь аймгийн онгой комисс газар дээр ажиллаж, дараах шийдвэрийг гаргасан байна. Үүнд

Замыг засварлах зураг төсвийг яаралтай хийлгэж, шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлүүлэх;
Дээрх чиглэлийн авто замын хөдөлгөөнийг хэвийн байдалд оруулах хүртэл тодорхойгүй хугацаагаар хязгаарлах;
Эвдрэл үүсcэн зам болон тогтоол ус, шаврыг тойруулан шинээр түр зам гаргаж тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх;
Түр зам гаргахад шаардлагатай санхүүжилтийг аймгийн Эрсдэлийн сангаас шийдвэрлэн “Дорноговь-АЗЗА” ТӨXК-иар шуурхай гүйцэтгүүлэхээр боллоо.

Иймээс иргэд, аялагчдад түр зам барих газарт лаг, шавар ихээр үүсч техник, тоног төхөөрөмж ажиллах боломж хязгаарлагдмал байгаа тул зам баригдаж дуустал Сайншанд-Хамарын хийд чиглэлд зорчихгүй байхыг анхааруулж байна.

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …