Зургаан настай хүүхдийг мөргөж амь насыг нь хохироосон осол гарчээ

Өчигдөр буюу Мягмар гарагт зам тээврийн ослын улмаас хоёр хүн гэмтэж, Дархан-Уул аймагт бага насны хүүхдийн амь нас хохирсон байна.

Тээврийн цагдаагийн албанаас мэдээлснээр, Дархан-Уул аймгийн Дархан сумын хээтэй хорооллын дугаар байрны арын асфальтан замд Toyota-Prius маркийн автомашины жолооч явган зорчигч 6 настай, эмэгтэй хүүхдийг мөргөж амь насыг нь хохироожээ.

Сэрэмжлүүлэг

Иймд явган зорчигч та бүхэн Замын хөдөлгөөнд оролцохдоо гарц, гарамтай хэсгээр гарах, эцэг эх, асран хамгаалагч 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, жолооч тээврийн хэрэгслийн хурдыг дүрэмд тогтоосон болон зам орчны байдалд тохируулж оролцохыг анхаарууллаа.

Мөн өчигдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 32 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 5 хүнийг шүүхээр баривчилсан байна.

Явган хүний гарц, уулзварт явган зорчигчид зам тавьж өгөөгүй 69 жолоочид Зөрчлийн тухай хуулийн 14.7.38-д заасны дагуу арга хэмжээ тооцжээ.

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …