Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн хэлтсийн алба хаагчид 200-300 литр шатахуун асгарсан талбайг аюулгүй болгожээ

Шатахуун ачиж явсан том оврын автомашин онхолдсон осол гарсан байна.

Тодруулбал, Улаанбаатар хотоос Дорнод аймгийн чиглэлд шатахуун ачиж явсан “Норд бенз” загварын ачааны автомашин Багануур дүүргээс баруун зүгт 38 километрт орших Төв аймгийн Баяндэлгэр сумын Байдлаг багийн “Тогосын хоолой” гэдэг газар онхолдож шатахуун асгарчээ.

Энэ тухай дуудлагыг өчигдөр 08:15 цагт хүлээн авсан байна. Дуудлагын дагуу Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн хэлтсийн алба хаагчид очиж 200-300 литр шатахуун асгарсан 12 м.кв талбайд элс асган саармагжуулж, онхолдсон автомашиныг 15:45 цагт татан босгосон гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Төв аймагт “Боловсролын экспо-2026” болно

Төв аймгийн Засаг даргын санаачилга, дэмжлэгтэйгээр анх удаа зохион байгуулж байгаа “Боловсролын экспо-2026” арга хэмжээ …