Ж.Мягмар: Энэ жил цэцэрлэгт хоёр настай хүүхдийг элсүүлэхгүй

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2020.07.29/ боллоо. Тус хуралдаанаар бүх шатны сургалтын байгууллагын хичээлийг есдүгээр сарын 01-ний өдрөөс үе шаттай эхлүүлэх Улсын онцгой комиссын шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжив.
Тэгвэл 2020-2021 оны хичээлийн жилд цэцэрлэгийн насны 3-4 настай нийт хүүхдийн тодорхой хувийг, таван настай хүүхдийг бүхэлд нь цэцэрлэгт хамруулах бол хоёр настай хүүхдийг энэ удаад хамруулахгүй байх шийдвэр гаргасан байна.
Энэ талаар дөнгөж сая Сургуулийн өмнөх боловсролын газрын дарга Ж.Мягмар мэдээлэл хийлээ.
Сургуулийн өмнөх боловсролын газрын дарга Ж.Мягмар:2020-2021 оны хичээлийн жилд 309,700 хүүхэд цэцэрлэгт хамрагдахаар байгаа. Үүнээс 77,235 нь цэцэрлэгт шинээр элсэх хоёр настнууд. Хоёр настай хүүхдийг цэцэрлэгт хамруулахгүй байх шийдвэр гаргахад биеийн онцлогийг анхаарсан.
0-3 насныхан тэр дундаа шинээр цэцэрлэгт элсэн орсон хүүхдүүд есдүгээр сарын дунд, аравдугаар сарын эхээс амьсгалын замын болон гэдэсний халдварт өвчнөөр өвдөж эхэлдэг. Хичээлийн жилийн хугацаанд нийт хоёр настнуудын 60-70 хувь нь халдварт өвчнөөр өвддөг.
Улсын хэмжээнд ажиллаж байгаа нийт цэцэрлэгүүдийн тооноос харахад 3, 4 настай хүүхдүүдийн 60 хувь, 5 настнууд 100 хувь цэцэрлэгт хамрагдах боломжтой байна.
Энэ жил хоёр настнуудыг хамруулахгүйгээр 3, 4 настнуудын хамрагдах боломж нэмэгдэнэ. Цэцэрлэгийн бүртгэл өмнөх жилтэй адил цахимаар явж, эцэг эхчүүдэд зурвасаар хариу очно.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …