
Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өчигдөр 19:56 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.
Тус транзит нислэгээр 6 улсаас 165 иргэн ирсэн бөгөөд Индонез-10, Тайланд-22, Тайпэй-53, Сингапур-24, Малайз-10, АНУ-аас 46 иргэн эх орондоо ирлээ.
Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг болон “Тайж”, “Вензоу”, “Кемпински” зочид буудалд тусгаарлах юм гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл