Өнөөдөр 100 айлын барилгын захыг нүүлгэх ажлын хэсэг хуралдлаа. Тодруулбал 2018 оноос эхлэн 100 айлын барилгын захыг нүүлгэх ажил үе шаттайгаар эхэлсэн юм. 100 айл орчмоор 1970-аад оноос хойш дэд бүтэц, хөрөнгө оруулалтын ажил хийгдээгүй байсан аж.
Тэгвэл өнгөрсөн онд үерийн усны далан, газар доорх байгууламж, явган хүний замыг шинэчилж, дөрвөн эгнээтэй зам, дугуйн зам тавих зэрэг ажлыг хийгээд байна. Өнөөдрийн байдлаар барилгын материалын 20 гаруй үйлдвэрүүдийн үйл ажиллагааг зогсоожээ.
Ингэснээр 100 айл орчмын замын түгжрэл тодорхой хэмжээнд буурсан. Харин барилгын материалын худалдаа эрхлэгчдийг бусад дүүрэгт тарааж байрлуулна гэдгийг ажлын хэсгийн ахлагч Ч.Гантулга онцоллоо.
Налайхын барилгын материалын паркийн бүтээн байгуулалтын ажил хийгдэж байгаа бөгөөд нийт 40 га газарт үйлдвэр барина. Үүний 13 га газарт 100 айлын барилгын материалын үйлдвэрүүдийг оруулах аж. Одоогийн байдлаар 13 үйлдвэр үйл ажиллагаагаа явуулахаар гэрээ байгуулжээ. Энэ сард 100 айлд худалдаа эрхэлдэг иргэдтэй уулзана гэдгийг Налайхын барилгын материалын үйлдвэрлэл технологийн паркийн захирал С.Батжаргал хэлж байна.
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ