Шилдэг таван аймаг шалгарав

21 аймгаа түүчээлэн шилдгээр шалгарсан 5 аймгийн удирдлагад өнөөдөр шагналыг нь Төрийн ордонд гардууллаа. Сүхбаатар, Дорноговь, Өмнөговь, Орхон, Завхан аймаг 2012 онд хийж хэрэгжүүлсэн ажлынхаа амжилтаар тэргүүллээ. Шилдэг аймгаар батламжилсан өргөмжлөл, дурсгалын зүйл бүхий шагналыг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг эдгээр таван аймгийн Иргэдийн хурал болон аймгийн Засаг дарга нарт гардууллаа.

Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан гэр хорооллыг орон сууцжуулах, дэд бүтцийг хөгжүүлэх ажил Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотоос эхэлсэн гэдгийг тус аймгийн Засаг дарга Ж.Батсуурьт шагнал гардуулах үеэрээ Ерөнхий сайд хэллээ.

Шилдгээр шалгарсан таван аймаг тус бүрт 10 сая төгрөгийн мөнгөн шагнал олгож буй бөгөөд Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргыг нэг сарынх нь цалингаар урамшуулах ажээ.

Аймгийн Засаг дарга, түүний Тамгын газрын ажлыг ирэх жилээс ард түмний амьжиргааг хэрхэн дээшлүүлсэн, бүтээн байгуулалтын ажил хэр өрнүүлсэн, олон нийтэд ил тод, нээлттэй байж хүнд суртлыг бууруулсан амжилтаар нь дүгнэнэ гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг онцолж хэллээ.

Сар бүрийн хоёр дахь долоо хоногийн хоёр дахь өдөр 14 цагаас зохион байгуулдаг “Шинэчилж шийдье-222” уулзалт хэлэлцүүлэг маргааш буюу 11 дүгээр сарын 5-ны мягмар гаригт Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд болох бөгөөд 21 аймгийн удирдлагууд нутаг орноо орон сууцжуулах ажлыг хэрхэн төлөвлөж байгаа талаар ярилцана гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …