ГХ-ны сайд Н.Энхтайван Унгар Улсын Элчин сайдын яамны Хэргийг түр хамаарагч Борбала Обрушанскиг хүлээн авч уулзав

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Унгар Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Хэргийг түр хамаарагч Борбала Обрушанскиг хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр Монгол, Унгарын хамтын ажиллагааны бэлэг тэмдэг болсон “Биокомбинат” УТҮГ-ын шинэчлэлийн төсөл ажил хэрэг болж байгаад талууд баяртай буйгаа илэрхийлж, хоёр улсын худалдаа, эдийн засаг, соёл, боловсролын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх талаар санал солилцов.

Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд зарим арга хэмжээг цар тахлын өнөөгийн нөхцөл байдалтай уялдуулан зохион байгуулах, Унгарын Засгийн газрын тэтгэлгээр тус улсын их, дээд сургуульд суралцаж буй оюутнуудыг татан авах, хамтын ажиллагааны дараагийн төслийн яриа хэлэлцээг эхлүүлэх чиглэлээр ажиллахаар талууд тохиров.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …