Дөлгөөн нуурын уулзвараас Баянбүрдийн тойрог хүртэлх авто зам хаагдаж, нийтийн тээврийн үйлчилгээнд өөрчлөлт орно

Чингэлтэй дүүрэг, Их тойруу, Дөлгөөн нуурын уулзвараас Баянбүрдийн тойрог хүртэл зүүнээс баруун чиглэлийн авто зам дагуу цэвэр усны шугамын ажил хийгдэж байгаатай холбогдуулан зорчих хэсгийн 0.6 км авто замыг 2020 оны наймдугаар сарын 06-ны өдрөөс 19-ний өдрийг хүртэл хугацаанд хаана.

Иймд нийтийн тээврийн хэрэгслээр зорчигч иргэд та бүхэн авто зам хаах хугацаанд доорх зураглалын дагуу зорчилтоо төлөвлөнө үү.

Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг тус газрын 70044040 дугаарын утсаар тогтмол хүлээн авч, шуурхай шийдвэрлэнэ.

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …